Хүний амьдралын зорилго юу вэ?Заримдаа бидний амьдрал толгой эргэмээр байдаг. Харин заримдаа бид өөрсдийгөө их давгүй мэтээр мэдрэх өдрүүд бас байдаг. Магадгүй бидэнд тэмүүлж байгаа эсвэл бусдад хуваалцах дуртай том мөрөөдлүүд, хобби, эсвэл хүсэл тэмүүллүүд байгаа байх. Харин заримдаа зүгээр цагаа дэмий үрээд байгаа мэт өдрүүд ч бий. Бүр амьдралд бүх зүйл дэмий хоосон мэт санагдаж болох юм. Хэзээ ч барьж авч болохгүй зүгээр л амьсаглах агаар шиг.“Хүний амьдралын зорилго юу вэ?” гэж асуух нь түгээмэл байдаг. Бүхий л цаг үе, соёл иргэншилийн төлөвшсөн хүн бүр ямар нэг байдлаар өөрсдийнхөө гарал үүсэл болон хувь заяаны талаар асуудаг л асуулт. Угаасаа энэ нь бидний дотор гүнд суулгагдсан бодол юм. Бидний зөн совин биднээс гадна цаг хугацаа, бодит байдлыг мэддэг юм шиг. Шинжлэх ухааны онолууд нь энэ үзэгдлийн тайлбарыг бидэнд өгдөггүй. Түүнчлэн шинжлэх ухаанаар бид амьтдад бидэнтэй адил амьдралын утга учрыг эрэлхийлдэг сэдэл байгаа эсэх дээр ямар нэг тайлбар өгдөггүй. Учир нь бидний Бүтээгч хүн төрлөхтөнг амьдарлын утга учрыг хайх зөнтэй бүтээжээ. Энэ тухайд Библи хэлэхдээ: "Бүх юмыг Тэр тухайн цагт нь сайхнаар бүтээсэн бөгөөд хэдийгээр хүн Бурханы үйлдсэн ажлыг эхнээс эцсийг нь хүртэл ойлгохгүй ч гэсэн Тэр тэдний зүрхэнд үүрд мөнхийг суулгажээ" (Номлогчийн үгс 3:11, Ариун Библи, 2013).Хүмүүс зорилгын тухай бодож, сонирхохдоо ерөнхий хоёр чиглэлийн аль нэгээр нь явж болно. Эхнийх хэсэг хүмүүс нь үүрд мөнхийн тухай огт бодолгүй өөрсдийн мах бодийн удам судар, өв залгамжлал, эсвэл хүрч, барьж, үнэрлэж, амталж болох материаллаг зүйлс болох өөрсдийн шунал хүсэл дээр анхаарлаа хандуулахыг сонгодог. Тэд өөрсдийн бие махбодтой адил ертөнцийн энэ бүх зүйл эцэстээ мөхдөг гэдгийг ойлгох нь гарцаагүй. Библид үхэшгүй мөнхийн Бурханы талаарх дотоод зөн совингоо үгүйсгэж, мөнхийн амьдралыг биш зөвхөн бие махбодын зүйлийг илүүд үздэг хүмүүсийн сүйрлийн тухай өгүүлдэг. (Ром 1:18–23)Харин нөгөөтэйгүүр, Тэнгэрлэг /Бүтээгч/- ийн талаарх сониуч зангаа үргэлжлүүлэн суралцахыг хүсдэг хүмүүс байдаг. Тэдгээр нь өөрсдийн хайж байгаа ҮНЭНийг олох бүрэн боломжтой хэсэг юм. Учир нь бидний амьралын утга учир нь ертөнцийн таашаал, хүсэл тэмүүлэл, мэргэн ухаанд байдаггүй гэдгийг Библиэс мэдэж болно. Эдгээр нь Бурханаас өгөгддөг бөгөөд өөр өөрсдийн цаг хугацаа, байгаа газартаа таашаал авах зорилготой юм. Гэсэн хэдий ч бидний Бүтээгч ЭЗЭН Бурхан бидэнд илүү том зүйлийг төлөвлөсөн. Тэрээр биднийг зөвт байдал, алдар суу, тэнгэр дэх Өөрийн талд мөнхийн ноёрхлын төлөө бүтээсэн. Тэрээр махан бие дэх ЭЗЭН Есүс Христийн ажлаар дамжуулан зорилгоо биелүүлдэг. Бид Түүнийг харж, бидэнд зориулан бэлдсэн замаар нь алхахдаа Түүний хүслийг биелүүлдэг.Амьдралын утга учрыг хаанаас бид хайх вэ?Та магадгүй өөрийн хийх дуртай, таныг аз жаргалтай болгодог зүйлсийн тухай бодож үзээд энэ нь таны зорилгын нэг хэсэг байж болох юм гэж бодсон байх. Эцсийн эцэст, энэ амьдралд баясах, таашаах зүйлс чамгүй их. Жишээ нь, бид сайхан хоол унд болон бусад зүйлсээс таашаал авч болох юм. Тэмдэглэлт өдрүүдээр гэр бүл, найз нөхөдтэйгээ өнгүүлж байгаа цаг хугацаанаас аз жаргал мэдэрдэг. Хэрэв бид тансаг хувцас, байшинтай болвол сэтгэл хангалуун байх болно. Хэрэв бид цоо шинэ, гялалзсан машин худалдаж авах боломжийг олгодог амжилттай карьертай бол энэ нь биднийг баярлуулж магадгүй юм. Хэрвээ бид эдгээрийг өөрсдийн амьдралын гол зорилгоо болгох юм бол эцэстээ бид үл ханахын ангалд унах болно. Хэт туйлийн сэтгэлийн таашаалын төлөөх хөөцөлдөөн эцэстээ хоосон мэдрэмжээр дуусдаг. Ийм учраас Номлогчийн үгс номын зохиогч маш ухаалгаар хэлэхдээ: Би зүрхэндээ “Яв одоо. Би чамайг баяр цэнгэлээр сорьж үзье! Өөрийгөө баясгаж, баярлуул” гэж хэлэв. Үзтэл энэ нь бас л хоосон байлаа. Инээгчийг би “галзуу”, баяр цэнгэлийн тухайд “Юунд хэрэгтэй юм бэ?” гэж хэлэв. Би бас мэргэн ухаанаар удирдуулахын зэрэгцээ бие махбодоо дарсаар хэрхэн цэнгүүлж, хэрхэн мунхаглалыг барьж авах вэ гээд тэнгэрийн доорх амьдралынхаа цөөхөн хоногт хүмүүний хөвгүүд юуг хийх нь сайн бэ гэдгийг мэдэх хүртэлээ ухаанаа чилээж ирлээ. Би агуу үйлс хийж байлаа. Өөртөө байшингууд барьж бас усан үзмийн цэцэрлэг байгуулав. Би өөртөө цэцэрлэг бас цэцэрлэгт хүрээлэн байгуулж, тэндээ төрөл бүрийн жимсний модод суулгалаа. Урган төлжиж байгаа ойгоо услахаар өөртөө усан сан байгууллаа. Би эрэгтэй, эмэгтэй боолууд худалдаж авсаны сацуу унаган боолууд ч бас надад бий. Надаас өмнө Иерусалимд байсан бүгдээс илүү их мал сүргийг би эзэмшиж байв. Би бас хаад болон нутгуудаас өөртөө алт, мөнгө хийгээд эрдэнэсийг хураан цуглуулсан. Би өөртөө эрэгтэй, эмэгтэй дуучидтай ба хүний хөвгүүдийн зугаа болох олон эмс надад байв. Ингэж надаас өмнө Иерусалимд байгсдаас би хол давж, үлэмж баян болсон төдийгүй мэргэн ухаан ч бас надад байна. Нүд минь хүсэмжилж буй бүгдээс би эс татгалзав. Ямар ч баяр цэнгэлээс би зүрхээ татаж байсангүй. Учир нь зүрх минь миний бүх зүтгэлд баяссан юм. Энэ л миний бүх зүтгэлийн шан харамж ажээ. Тэгээд би өөрийн гараар хийсэн бүх үйлсээ бас өөрийн зүтгэсэн зүтгэлээ эргэцүүлэн бодлоо. Гэтэл энэ бүхэн хоосон бөгөөд салхи хөөцөлдсөн хэрэг байв. Наран доор ашиг алга. (Номлогчийн үгс 2:1-11)Хэрэв таашаалыг эрэлхийлэх нь салхины хойноос хөөцөлдөхтэй адил юм бол энэ нь бид хийдэг ажил дээрээсээ жинхэнэ сэтгэл ханамжийг олж чадна гэсэн үг үү? Маш их бахархал нь бидний өөрсдийн гараар бүтээсэн зүйлсээс маань ирдэг. Хүн төвлөрснөөр ихийг бүтээж чадна. Талбайд ажиллаж байгаа хүн өөрийн шаргуу хөдөлмөрийн үр шимээс асар их сэтгэлийн таашаал авдаг. Зохион бүтээгч нэгэн нь өөрийнх нь зохион бүтээсэн зүйл маш олон зүйлд тустай байгааг хараад бахархал төрж болох юм. Нийгмийн хэв журмын төлөө ажиллаж байгаа хүмүүс нийгмийг илүү сайжруулахын төлөө өөрсдийн хувь нэмрийг оруулж байгаадаа бахархадаг байх. Гэсэн хэдий ч, хэрвээ бид цаг хугацааг хангалттай хэмжээнд жижигрүүлээд харах юм бол бидний хийсэн зүйлс тийм ч их нөлөөтэй биш гэдгийг олж мэднэ. Дэлхийн өнцөг булан бүрт өлсөглөн, ядуурал, болон замбараагүй байдал байдгаараа байж л байгаа. Дайн дажин, ган гачиг, болон шудрага бус байдал болж л байгаа. Эдгээрээс илүүгээр, бидний амьдралын төгсгөл ирэх үед бид бүгд болон бидний бүтээсэн бүхэн бидэнтэй хамт тоос шороонд замхран алга болно. Бидний хийж байгаа ажил ч амьдарлын хамгийн чухал зорилго болж чадахгүй нь байна. Энэ тухай ч Номлогчийн Үгсийн бичээч ийн хэлжээ: Наран доор зүтгэсэн бүх зүтгэлээ би үзэн ядав. Учир нь би тэр бүгдийг миний дараа ирэх хүнд үлдээх учиртай ажээ. Тэр ухаантай эсвэл тэнэг хүн байхыг хэн мэдэх билээ? Наран доор ухаанаа ашиглан, зүтгэсэн бүх зүтгэлийг минь тэр нэгэн эзэмших болно. Энэ мөн л хоосон. Тиймээс наран доор зүтгэсэн бүх зүтгэлээсээ болоод би сэтгэл хоёрдон эргэв. (Номлогчийн Үгс 2:18-20)Хүн төрлөхтөн энэ дэлхийн таашаалууд болон ажил хөдөлмөрөөсөө мөнхийн зорилго олж чадахгүй юм байна. Тэгвэл мэргэн ухаан болон мэдлэг? Бүх нууцууд болон хариултуудыг олж чадвал бид гарцаагүй хангалуун байна биздээ? Мэдээ бид ямар ч ухаангүй, тэнэг хүн шиг амьдарвал амьдрал ямар ч утгагүй, бас маш хүнд байх болно. Нөгөөтэйгүүр, ухаалаг байснаар бид амжилттай бас баян байж болох байх. Гэсэн хэдий ч бүх мэдлэг болон мэргэн ухаан дэлхийг өөрчилж чадахгүй. Нэмээд, бүх мэргэн хүмүүс ч бидний адил дуусна - ҮХЭЛ. Үүний талаар ч мөн адил Номлогчийн Үгсийг бичигч маань хэлэхдээ:Учир нь ухаантан хэн боловч тэнэгийн нэгэн адил үүрд мартагдах аж. Ирэх өдрүүдэд ч бүх зүйл мартагдана. Мэргэд тэнэгүүдийн адил үхэцгээнэ шүү дээ! Нөр хөдөлмөр ч хоосон. Наран доор хийгдэж байгаа бүхэн надад жигшүүртэй болсон учраас би амьдралыг үзэн ядлаа. Өөрөөр хэлбэл, бүх зүйл утгагүй бөгөөд салхи хөөцөлдсөн хэрэг аж. (Номлогчийн Үгс 2:16-17)Тэгээд дүгнэлт нь юу юм бэ?Библи бидэнд эдгээр зүйлс нь бүгд буруу гэж хэлээд байгаа юм бишээ. Биднийг бүтээгч ЭЗЭН Бурхан эдгээр зүйлийг бидэнд таашаахаар өгсөн. Тэр биднийг өөрсдийн хийж бүтээсэн зүйлээрээ бахархахыг хүссэн. Мөн биднийг мэргэн ухааныг эрэлхийлээсэй гэж хүссэн. Энэ нь харанхуй дахь гэрэл шиг хэмээсэн (Номлогчийн Үгс 2:13). Энэ талаар номлогч маань хэлэхдээ: Идэж, ууж, зүтгэлийнхээ сайныг олж харахаас илүү зүйл хүмүүнд үгүй. Миний харснаар энэ нь мөн л Бурханы мутраас ирэх ажээ. Учир нь Түүнгүйгээр хэн идэж, хэн баяртай байж чадах вэ? Мэлмийд нь таалагдагч хүнд Тэр мэргэн ухаан, мэдлэг, баяр цэнгэлийг өгдөг ажээ. Чингэхдээ Өөрт нь таалагдагч нэгэнд өгөхийн тулд бөөгнүүлэх, цуглуулах албыг харин нүгэлтнүүдээр гүйцэлдүүлдэг байна. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхи хөөцөлдсөн хэрэг аж. (Номлогчийн Үгс 2:24-26)Эдгээр зүйлсийг зохих цагт нь үнэлж, таашааж болох юм. Гэсэн хэдий ч эдгээр зүйлс нь бидний туйлийн зорилго болж чадахгүй. Бидний мөнхийн зорилго нь бидний таашаадаг зүйлс, ажил хөдөлмөр, болон мэргэн ухаанаас олдохгүй нь.Харин хүний амьдрал нь “Бурханаас эмээж, Түүний тушаалуудыг сахих” (Номлогчийн үгс 12:13) байдаг байна. Бурхан биднийг маш онцгой зорилго дор бүтээжээ (Сургаалт үгс 16:4). Тэр биднийг ариун, гэм зэмгүй хайранд байхаар бүтээжээ (Ефес 1:4). Тиймээс бүх зүйл бидний сайны төлөө ажилдаг байна (Ром 8:28). Бурханы биднийг ямар байлгахыг хүсэж бүтээсэн зорилгоор амьдарснаар бид зорилгоо биелүүлдэг гэж хэлж болох юм. Тэгснээр бидний ирээдүй итгэл найдвараар дүүрэн, утга учиртай байж тэнгэр дэхь Бурхын алдрыг харах болно (Ром 2:6-7). Бурханы амлалтаар бид нүдэнд харагдаж гарт баригдах энэ ертөнцөөс дээгүүр орших амьдарлыг хардаг. Хэрвээ бид Бурханаас эмээж, түүний амлалтанд итгэх аваас, бид Түүнийг хүндэлж, Түүнээс эмээх болно. Тэгснээрээ бидний амь Бурханы мутарт байж, бидний ирээдүй Түүний амлалттай утга учиртай ирээдүй өөд байх юм.ЭЗЭН зөвхөн биднийг л энэ зорилгыг биелүүлхийн төлөө ганцааранг маань үлдээсэн юм биш. Харин бид Есүс Христээр дамжуулан бүрэн биелэгдсэн Түүний ажилд итгэж найдах найдвар бий. Ром 8:29-30 хэлэхдээ:Тэр Өөрийн Хүүг олон ах дүүсийн дунд ууган нь байлгахын тулд, урьдаас мэдсэн хүмүүсээ Тэр бас Түүний дүртэй адил болгохоор урьдаас мэдэж тогтоосон юм. Тэр урьдаас тогтооснуудаа мөн дуудсан, дуудсануудаа мөн зөвтгөсөн, зөвтгөснүүдээ мөн Тэр алдаршуулсан. (Ром 8:29-30)Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл бид төгс, нүгэлгүй амьдралаар амьдарч байсан Есүс Христийн дүрд хувирч чадна гэсэн үг юм. Бид Түүгээр зөвтгөгдөж, Түүнтэй хамт алдаршуулагдана гэсэн үг. Есүс дэлхий дээр амьдарч байхдаа зовлон эдэлж алагдсан ч Бурханы хүчээр үхлээс амилуулагдсан юм. Тиймээс бидний амьдрал утга учиргүй, итгэл найдваргүй бишээ. Бид алдар дахь мөнх амийн адил найдвартай болж болно. Есүс энэ тухай Иохан 6:40 хэсэгт хэлэхдээ, “Хүүг харж, Түүнд итгэгч бүр мөнх амьтай байх нь Эцэгийн минь хүсэл юм. Эцсийн өдөрт Би түүнийг амилуулна гэж айлдлаа.” Дэлхий Бурханы зорилгыг хүсэл тэмүүлэлээ дагах, гүйцэлдүүлэх болон мэргэн ухаанаар олж авах боломжгүй. Гэсэн ч бидний мөнх амийн зорилго бол “Бурхан бидний алдар суугийн төлөө эртнээс тогтоосон” гэж бичигдсэн.
Заримдаа бидний амьдрал толгой эргэмээр байдаг. Харин заримдаа бид өөрсдийгөө их давгүй мэтээр мэдрэх өдрүүд бас байдаг. Магадгүй бидэнд тэмүүлж байгаа эсвэл бусдад хуваалцах дуртай том мөрөөдлүүд, хобби, эсвэл хүсэл тэмүүллүүд байгаа байх. Харин заримдаа зүгээр цагаа дэмий үрээд байгаа мэт өдрүүд ч бий. Бүр амьдралд бүх зүйл дэмий хоосон мэт санагдаж болох юм. Хэзээ ч барьж авч болохгүй зүгээр л амьсаглах агаар шиг.“Хүний амьдралын зорилго юу вэ?” гэж асуух нь түгээмэл байдаг. Бүхий л цаг үе, соёл иргэншилийн төлөвшсөн хүн бүр ямар нэг байдлаар өөрсдийнхөө гарал үүсэл болон хувь заяаны талаар асуудаг л асуулт. Угаасаа энэ нь бидний дотор гүнд суулгагдсан бодол юм. Бидний зөн совин биднээс гадна цаг хугацаа, бодит байдлыг мэддэг юм шиг. Шинжлэх ухааны онолууд нь энэ үзэгдлийн тайлбарыг бидэнд өгдөггүй. Түүнчлэн шинжлэх ухаанаар бид амьтдад бидэнтэй адил амьдралын утга учрыг эрэлхийлдэг сэдэл байгаа эсэх дээр ямар нэг тайлбар өгдөггүй. Учир нь бидний Бүтээгч хүн төрлөхтөнг амьдарлын утга учрыг хайх зөнтэй бүтээжээ. Энэ тухайд Библи хэлэхдээ: "Бүх юмыг Тэр тухайн цагт нь сайхнаар бүтээсэн бөгөөд хэдийгээр хүн Бурханы үйлдсэн ажлыг эхнээс эцсийг нь хүртэл ойлгохгүй ч гэсэн Тэр тэдний зүрхэнд үүрд мөнхийг суулгажээ" (Номлогчийн үгс 3:11, Ариун Библи, 2013).Хүмүүс зорилгын тухай бодож, сонирхохдоо ерөнхий хоёр чиглэлийн аль нэгээр нь явж болно. Эхнийх хэсэг хүмүүс нь үүрд мөнхийн тухай огт бодолгүй өөрсдийн мах бодийн удам судар, өв залгамжлал, эсвэл хүрч, барьж, үнэрлэж, амталж болох материаллаг зүйлс болох өөрсдийн шунал хүсэл дээр анхаарлаа хандуулахыг сонгодог. Тэд өөрсдийн бие махбодтой адил ертөнцийн энэ бүх зүйл эцэстээ мөхдөг гэдгийг ойлгох нь гарцаагүй. Библид үхэшгүй мөнхийн Бурханы талаарх дотоод зөн совингоо үгүйсгэж, мөнхийн амьдралыг биш зөвхөн бие махбодын зүйлийг илүүд үздэг хүмүүсийн сүйрлийн тухай өгүүлдэг. (Ром 1:18–23)Харин нөгөөтэйгүүр, Тэнгэрлэг /Бүтээгч/- ийн талаарх сониуч зангаа үргэлжлүүлэн суралцахыг хүсдэг хүмүүс байдаг. Тэдгээр нь өөрсдийн хайж байгаа ҮНЭНийг олох бүрэн боломжтой хэсэг юм. Учир нь бидний амьралын утга учир нь ертөнцийн таашаал, хүсэл тэмүүлэл, мэргэн ухаанд байдаггүй гэдгийг Библиэс мэдэж болно. Эдгээр нь Бурханаас өгөгддөг бөгөөд өөр өөрсдийн цаг хугацаа, байгаа газартаа таашаал авах зорилготой юм. Гэсэн хэдий ч бидний Бүтээгч ЭЗЭН Бурхан бидэнд илүү том зүйлийг төлөвлөсөн. Тэрээр биднийг зөвт байдал, алдар суу, тэнгэр дэх Өөрийн талд мөнхийн ноёрхлын төлөө бүтээсэн. Тэрээр махан бие дэх ЭЗЭН Есүс Христийн ажлаар дамжуулан зорилгоо биелүүлдэг. Бид Түүнийг харж, бидэнд зориулан бэлдсэн замаар нь алхахдаа Түүний хүслийг биелүүлдэг.Амьдралын утга учрыг хаанаас бид хайх вэ?Та магадгүй өөрийн хийх дуртай, таныг аз жаргалтай болгодог зүйлсийн тухай бодож үзээд энэ нь таны зорилгын нэг хэсэг байж болох юм гэж бодсон байх. Эцсийн эцэст, энэ амьдралд баясах, таашаах зүйлс чамгүй их. Жишээ нь, бид сайхан хоол унд болон бусад зүйлсээс таашаал авч болох юм. Тэмдэглэлт өдрүүдээр гэр бүл, найз нөхөдтэйгээ өнгүүлж байгаа цаг хугацаанаас аз жаргал мэдэрдэг. Хэрэв бид тансаг хувцас, байшинтай болвол сэтгэл хангалуун байх болно. Хэрэв бид цоо шинэ, гялалзсан машин худалдаж авах боломжийг олгодог амжилттай карьертай бол энэ нь биднийг баярлуулж магадгүй юм. Хэрвээ бид эдгээрийг өөрсдийн амьдралын гол зорилгоо болгох юм бол эцэстээ бид үл ханахын ангалд унах болно. Хэт туйлийн сэтгэлийн таашаалын төлөөх хөөцөлдөөн эцэстээ хоосон мэдрэмжээр дуусдаг. Ийм учраас Номлогчийн үгс номын зохиогч маш ухаалгаар хэлэхдээ: Би зүрхэндээ “Яв одоо. Би чамайг баяр цэнгэлээр сорьж үзье! Өөрийгөө баясгаж, баярлуул” гэж хэлэв. Үзтэл энэ нь бас л хоосон байлаа. Инээгчийг би “галзуу”, баяр цэнгэлийн тухайд “Юунд хэрэгтэй юм бэ?” гэж хэлэв. Би бас мэргэн ухаанаар удирдуулахын зэрэгцээ бие махбодоо дарсаар хэрхэн цэнгүүлж, хэрхэн мунхаглалыг барьж авах вэ гээд тэнгэрийн доорх амьдралынхаа цөөхөн хоногт хүмүүний хөвгүүд юуг хийх нь сайн бэ гэдгийг мэдэх хүртэлээ ухаанаа чилээж ирлээ. Би агуу үйлс хийж байлаа. Өөртөө байшингууд барьж бас усан үзмийн цэцэрлэг байгуулав. Би өөртөө цэцэрлэг бас цэцэрлэгт хүрээлэн байгуулж, тэндээ төрөл бүрийн жимсний модод суулгалаа. Урган төлжиж байгаа ойгоо услахаар өөртөө усан сан байгууллаа. Би эрэгтэй, эмэгтэй боолууд худалдаж авсаны сацуу унаган боолууд ч бас надад бий. Надаас өмнө Иерусалимд байсан бүгдээс илүү их мал сүргийг би эзэмшиж байв. Би бас хаад болон нутгуудаас өөртөө алт, мөнгө хийгээд эрдэнэсийг хураан цуглуулсан. Би өөртөө эрэгтэй, эмэгтэй дуучидтай ба хүний хөвгүүдийн зугаа болох олон эмс надад байв. Ингэж надаас өмнө Иерусалимд байгсдаас би хол давж, үлэмж баян болсон төдийгүй мэргэн ухаан ч бас надад байна. Нүд минь хүсэмжилж буй бүгдээс би эс татгалзав. Ямар ч баяр цэнгэлээс би зүрхээ татаж байсангүй. Учир нь зүрх минь миний бүх зүтгэлд баяссан юм. Энэ л миний бүх зүтгэлийн шан харамж ажээ. Тэгээд би өөрийн гараар хийсэн бүх үйлсээ бас өөрийн зүтгэсэн зүтгэлээ эргэцүүлэн бодлоо. Гэтэл энэ бүхэн хоосон бөгөөд салхи хөөцөлдсөн хэрэг байв. Наран доор ашиг алга. (Номлогчийн үгс 2:1-11)Хэрэв таашаалыг эрэлхийлэх нь салхины хойноос хөөцөлдөхтэй адил юм бол энэ нь бид хийдэг ажил дээрээсээ жинхэнэ сэтгэл ханамжийг олж чадна гэсэн үг үү? Маш их бахархал нь бидний өөрсдийн гараар бүтээсэн зүйлсээс маань ирдэг. Хүн төвлөрснөөр ихийг бүтээж чадна. Талбайд ажиллаж байгаа хүн өөрийн шаргуу хөдөлмөрийн үр шимээс асар их сэтгэлийн таашаал авдаг. Зохион бүтээгч нэгэн нь өөрийнх нь зохион бүтээсэн зүйл маш олон зүйлд тустай байгааг хараад бахархал төрж болох юм. Нийгмийн хэв журмын төлөө ажиллаж байгаа хүмүүс нийгмийг илүү сайжруулахын төлөө өөрсдийн хувь нэмрийг оруулж байгаадаа бахархадаг байх. Гэсэн хэдий ч, хэрвээ бид цаг хугацааг хангалттай хэмжээнд жижигрүүлээд харах юм бол бидний хийсэн зүйлс тийм ч их нөлөөтэй биш гэдгийг олж мэднэ. Дэлхийн өнцөг булан бүрт өлсөглөн, ядуурал, болон замбараагүй байдал байдгаараа байж л байгаа. Дайн дажин, ган гачиг, болон шудрага бус байдал болж л байгаа. Эдгээрээс илүүгээр, бидний амьдралын төгсгөл ирэх үед бид бүгд болон бидний бүтээсэн бүхэн бидэнтэй хамт тоос шороонд замхран алга болно. Бидний хийж байгаа ажил ч амьдарлын хамгийн чухал зорилго болж чадахгүй нь байна. Энэ тухай ч Номлогчийн Үгсийн бичээч ийн хэлжээ: Наран доор зүтгэсэн бүх зүтгэлээ би үзэн ядав. Учир нь би тэр бүгдийг миний дараа ирэх хүнд үлдээх учиртай ажээ. Тэр ухаантай эсвэл тэнэг хүн байхыг хэн мэдэх билээ? Наран доор ухаанаа ашиглан, зүтгэсэн бүх зүтгэлийг минь тэр нэгэн эзэмших болно. Энэ мөн л хоосон. Тиймээс наран доор зүтгэсэн бүх зүтгэлээсээ болоод би сэтгэл хоёрдон эргэв. (Номлогчийн Үгс 2:18-20)Хүн төрлөхтөн энэ дэлхийн таашаалууд болон ажил хөдөлмөрөөсөө мөнхийн зорилго олж чадахгүй юм байна. Тэгвэл мэргэн ухаан болон мэдлэг? Бүх нууцууд болон хариултуудыг олж чадвал бид гарцаагүй хангалуун байна биздээ? Мэдээ бид ямар ч ухаангүй, тэнэг хүн шиг амьдарвал амьдрал ямар ч утгагүй, бас маш хүнд байх болно. Нөгөөтэйгүүр, ухаалаг байснаар бид амжилттай бас баян байж болох байх. Гэсэн хэдий ч бүх мэдлэг болон мэргэн ухаан дэлхийг өөрчилж чадахгүй. Нэмээд, бүх мэргэн хүмүүс ч бидний адил дуусна - ҮХЭЛ. Үүний талаар ч мөн адил Номлогчийн Үгсийг бичигч маань хэлэхдээ:Учир нь ухаантан хэн боловч тэнэгийн нэгэн адил үүрд мартагдах аж. Ирэх өдрүүдэд ч бүх зүйл мартагдана. Мэргэд тэнэгүүдийн адил үхэцгээнэ шүү дээ! Нөр хөдөлмөр ч хоосон. Наран доор хийгдэж байгаа бүхэн надад жигшүүртэй болсон учраас би амьдралыг үзэн ядлаа. Өөрөөр хэлбэл, бүх зүйл утгагүй бөгөөд салхи хөөцөлдсөн хэрэг аж. (Номлогчийн Үгс 2:16-17)Тэгээд дүгнэлт нь юу юм бэ?Библи бидэнд эдгээр зүйлс нь бүгд буруу гэж хэлээд байгаа юм бишээ. Биднийг бүтээгч ЭЗЭН Бурхан эдгээр зүйлийг бидэнд таашаахаар өгсөн. Тэр биднийг өөрсдийн хийж бүтээсэн зүйлээрээ бахархахыг хүссэн. Мөн биднийг мэргэн ухааныг эрэлхийлээсэй гэж хүссэн. Энэ нь харанхуй дахь гэрэл шиг хэмээсэн (Номлогчийн Үгс 2:13). Энэ талаар номлогч маань хэлэхдээ: Идэж, ууж, зүтгэлийнхээ сайныг олж харахаас илүү зүйл хүмүүнд үгүй. Миний харснаар энэ нь мөн л Бурханы мутраас ирэх ажээ. Учир нь Түүнгүйгээр хэн идэж, хэн баяртай байж чадах вэ? Мэлмийд нь таалагдагч хүнд Тэр мэргэн ухаан, мэдлэг, баяр цэнгэлийг өгдөг ажээ. Чингэхдээ Өөрт нь таалагдагч нэгэнд өгөхийн тулд бөөгнүүлэх, цуглуулах албыг харин нүгэлтнүүдээр гүйцэлдүүлдэг байна. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхи хөөцөлдсөн хэрэг аж. (Номлогчийн Үгс 2:24-26)Эдгээр зүйлсийг зохих цагт нь үнэлж, таашааж болох юм. Гэсэн хэдий ч эдгээр зүйлс нь бидний туйлийн зорилго болж чадахгүй. Бидний мөнхийн зорилго нь бидний таашаадаг зүйлс, ажил хөдөлмөр, болон мэргэн ухаанаас олдохгүй нь.Харин хүний амьдрал нь “Бурханаас эмээж, Түүний тушаалуудыг сахих” (Номлогчийн үгс 12:13) байдаг байна. Бурхан биднийг маш онцгой зорилго дор бүтээжээ (Сургаалт үгс 16:4). Тэр биднийг ариун, гэм зэмгүй хайранд байхаар бүтээжээ (Ефес 1:4). Тиймээс бүх зүйл бидний сайны төлөө ажилдаг байна (Ром 8:28). Бурханы биднийг ямар байлгахыг хүсэж бүтээсэн зорилгоор амьдарснаар бид зорилгоо биелүүлдэг гэж хэлж болох юм. Тэгснээр бидний ирээдүй итгэл найдвараар дүүрэн, утга учиртай байж тэнгэр дэхь Бурхын алдрыг харах болно (Ром 2:6-7). Бурханы амлалтаар бид нүдэнд харагдаж гарт баригдах энэ ертөнцөөс дээгүүр орших амьдарлыг хардаг. Хэрвээ бид Бурханаас эмээж, түүний амлалтанд итгэх аваас, бид Түүнийг хүндэлж, Түүнээс эмээх болно. Тэгснээрээ бидний амь Бурханы мутарт байж, бидний ирээдүй Түүний амлалттай утга учиртай ирээдүй өөд байх юм.ЭЗЭН зөвхөн биднийг л энэ зорилгыг биелүүлхийн төлөө ганцааранг маань үлдээсэн юм биш. Харин бид Есүс Христээр дамжуулан бүрэн биелэгдсэн Түүний ажилд итгэж найдах найдвар бий. Ром 8:29-30 хэлэхдээ:Тэр Өөрийн Хүүг олон ах дүүсийн дунд ууган нь байлгахын тулд, урьдаас мэдсэн хүмүүсээ Тэр бас Түүний дүртэй адил болгохоор урьдаас мэдэж тогтоосон юм. Тэр урьдаас тогтооснуудаа мөн дуудсан, дуудсануудаа мөн зөвтгөсөн, зөвтгөснүүдээ мөн Тэр алдаршуулсан. (Ром 8:29-30)Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл бид төгс, нүгэлгүй амьдралаар амьдарч байсан Есүс Христийн дүрд хувирч чадна гэсэн үг юм. Бид Түүгээр зөвтгөгдөж, Түүнтэй хамт алдаршуулагдана гэсэн үг. Есүс дэлхий дээр амьдарч байхдаа зовлон эдэлж алагдсан ч Бурханы хүчээр үхлээс амилуулагдсан юм. Тиймээс бидний амьдрал утга учиргүй, итгэл найдваргүй бишээ. Бид алдар дахь мөнх амийн адил найдвартай болж болно. Есүс энэ тухай Иохан 6:40 хэсэгт хэлэхдээ, “Хүүг харж, Түүнд итгэгч бүр мөнх амьтай байх нь Эцэгийн минь хүсэл юм. Эцсийн өдөрт Би түүнийг амилуулна гэж айлдлаа.” Дэлхий Бурханы зорилгыг хүсэл тэмүүлэлээ дагах, гүйцэлдүүлэх болон мэргэн ухаанаар олж авах боломжгүй. Гэсэн ч бидний мөнх амийн зорилго бол “Бурхан бидний алдар суугийн төлөө эртнээс тогтоосон” гэж бичигдсэн.