top of page

Яаж аз жаргалтай, амжилттай амьдрах вэ?


Хаанаас хөрөнгө оруулах зөвлөгөөг хайж байгаадаа болгоомжтой байгаарай. Хамгийн сайн зөвлөгөө олон нийтийн сүлжээнд байдаггүй. Зөвхөн Бурханы үгэнд л жинхэнэ зөвлөгөө байдаг!




Аз жаргал, амжилтанд хүрэх талаар олон нийтийн сүлжээний алдартнуудын дутуу ойлгодог бүхний эсрэг үнэн үгийг танд хүргэж байна.

Энэ бол хамгийн сонгодог буруу ойлголтуудын нэг

Бидэнд байгаа зүйлсээс илүү байхгүй зүйлсүүд дээр төвлөрүүлж үр дүнд нь аз жаргалгүй байдалд хүргэдэг.

Та "Үүнийг" яг одоо ширтээд сууж байна

Нийгмийн сүлжээнд ганган сайхан хүмүүсхурдан баяжиж, гайхалтай адал явдлуудаар аялж явааг  бид хардаг.

Нийгмийн сүлжээ бол гайхалтай хэрэгсэл гэж би боддог. Үүгээр бид найз нартайгаа холбогдож, олон шинэ зүйлийг сурч чадна.

Гэхдээ энэ хэрэгтэй хэрэгсэл маань заримдаа маш муу зөвлөгч болдог.

Бидний анхаарлыг дэмий зүйлсэд татах нь олон.

Учир нь тэдгээр төгс төгөлдөр байдал, зураглалын ард эгэж жирийн бидэнтэй хүмүүс л байдаг.

Тэд ч бас бидний адил сэтгэлийн дарамт, хүсэл тэмүүлэлгүй болох, хэт их мөнгө зарцуулах эсвэл хангалттай мөнгө олохгүй байх, гүн гүнзгий харилцах хэн нэгэнгүй, жинхэнэ аз жаргал байхгүй юм шиг байдлыг мэдэрдэг.

Хэрэв бид аз жаргалыг олон нийтийн сүлжээнээс олох гэж боддог бол бид буруу газар хайж байна.

Нийгмийн сүлжээ бол муу зөвлөгч.

Тэгвэл бид аз жаргал, амжилтыг хаанаас олох вэ?

Олон нийтийн сүлжээний нөлөөлөгчидийн дутуу ойлгодог үнэн үгийг танд хүргэж байна.

Бид Бурханыг зөвлөгчөө, зөвт байдалыг өөрсдийн нөлөөлөгч болгох хэрэгтэй

Муу зөвлөгөөнд хэт их итгэдэг хүмүүс үхэхээс айдаг эсвэл амьдрахаас айдаг болж хувирдаг.

Олон арван жилийн турш олон судалгаа хийж аз жаргалын үндэс нь юу болохыг тодорхойлохыг оролдсон.

Тэдгээрээс хэр олон нь аз жаргалын эх үүсвэрийг мөнгө, гялалзсан зүйл, романтик харилцаа эсвэл гайхалтай амралтууд гэж дүгнэсэн бэ? Аль нь ч биш!

Харин судалгаагаар, нийгмийн сүлжээг ашиглах болон аз жаргалтай байхын хооронд холбоо байгааг харуулдаг. Тийм ээ. Хүмүүс нийгмийн сүлжээнд их цаг зарцуулах тусам аз жаргалгүй болдог.

Зарим судалгаагаар аз жаргалтай байхын тулд Норвеги эсвэл Финландад амьдрах хэрэгтэй гэж үздэг. Үгүй!

Хэрэв бид муу зөвлөгөөг дагаж, материаллаг амжилтанд хэт их анхаарал тавих юм бол хоёр зүйл тохиолдох магадлалтай.

Нэгдүгээрт, магадгүй бид амжилтанд хүрч болох юм. Бид маш их мөнгө, эд хөрөнгийг хуримтлуулна. Бидний амьдрал хөгжилтэй, гайхалтай болж, нийгмийн сүлжээнд найзуудынхаа атаархлыг татна. Гэвч бид нэг өдөр нас барна. Бид энэ бүх баялаг, сайхан цагийг дараагийн амьдралд аваачиж чадахгүй. Үүний үр дүнд бид үхэхээс айдаг болно.

Хоёрдугаарт, мэдээж бидний мөрөөдсөн баялаг, нэр хүндийг бүх хүн олж авахгүй. Бид бүтэлгүйтсэн мэт санагдана. Үүний үр дүнд бид сэтгэл гутралд орж, аз жаргалгүй болдог.

Жинхэнэ аз жаргал, амжилт нь бусад шиг байхыг оролдох бус, харин Бурханы төгс зан чанарыг дуурайх явдал юм.

Та яагаад таныг амжилттай эсвэл аз жаргалтай болгохгүй хуурамч зөвлөгөөнд цаг, эрч хүчээ үрээд байгаа юм бэ?

Та яагаад таныг жинхэнэ амжилттай эсвэл аз жаргалтай болгохгүй хуурамч зөвлөгөөнд цаг, эрч хүчээ үрээд байгаа юм бэ?

Хэрэв та буруу зүйлд хэт их анхаарал тавибал, илүү чухал зүйлсэд хөрөнгө оруулах зүйл үлдэхгүй.

Таны сүнс, Бүтээгчтэйгээ харилцах харилцаа болон бусадтай харилцах харилцаа гэх мэт үнэт зүйлс

Жинхэнэ аз жаргал, амжилтанд хүрэхийг хүсвэл олон нийтийн сүлжээний алдартнуудын хуурамч зөвлөгөөг дагахаа болих хэрэгтэй.

Библийн Дуулал номын 1-д хэлэхдээ жинхэнэ аз жаргалтай хүмүүс нь ЭЗЭНий зөвлөгөөг хүмүүс юмаа гэж хэлдэг.

Оронд нь та өөрийгөө Бурханы сайн сайхан байдлаар аз жаргалтай байхад зориул.

Библийн Дуулал номын 1-д хэлэхдээ жинхэнэ аз жаргалтай хүмүүс нь ЭЗЭНий зөвлөгөөг хүмүүс юмаа гэж хэлдэг.

Дуулал 1-т

Буруутуудын зөвлөгөөгөөр алхдаггүй

Нүгэлтнүүдийн зам дээр зогсдоггүй

Басамжлагчдын байранд суудаггүй хүн ерөөлтэй еэ!

ЭЗЭНий хуулийг тэрээр бахдаж

Энэ хуулийг өдөр шөнөгүй бясалгана.

Урсгал усны дэргэд тарьсан мод адил

Ургацын цагт жимсээ ургуулж

Навчис нь үл хатна.

Аливаа үйл нь түүнд

Амжилтыг авчирна.

Гэм буруутан нь тийм бус агаад

Салхиар ялгагдан хаягдах

Тарианы хальс мэт.

Шийтгэл ирэхэд буруутан нь зогсож эс үлдэнэ

Зөвтийн чуулалд ч нүгэлтнүүд зогсож үл хоцорно.

Зөвтийн замыг ЭЗЭН мэдмүй

Буруутын зам сөнөж мөхмүй. (АБ2013).

ЭЗЭНий заавар нь биднийг жинхэнэ аз жаргал, амжилтанд хүргэдэг.

Бүтээгчийнхээ нүдэнд зөв амьдралаар амьдрах нь хосгүй аз жаргалыг авчирдаг. Түүний хуулиуд нь хүнд ачаа биш. Харин тэдгээр нь бидний  ашиг тус, амжилтын төлөө байдаг. Бурхан биднийг аз жаргалтай байлгахыг хүсдэг. Хэрэв бид өөрсдийгөө Бурханы сургаалыг дагахад сурвал энэ амьдралд болон ирэх амьдралд аз жаргал, амжилтыг олох болно! Энэ нь бүх зүйл төгс болж, бүх асуудлууд шийдэгдэхийг гэсэн үг үү? Үгүй. Гэхдээ энэ нь биднийг бүхнийг мэдэгч, хүчирхэг тэнгэрийн Бурхантай харилцах харилцаанд итгэлтэй, аюулгүй байлгах болно.

ЭЗЭНий хуулийг сурч, амьдралдаа хэрэгжүүлээд энэ нь таны хайж байсан аз жаргалыг авчрах эсэхийг хар.

Алдартай нийгмийн сүлжээний зөвлөгөөг биш, харин Бурханы зөвлөгөөг ав. Түүний сургаалыг хайж, Библид байх Түүний зөвт байдлыг эрэлхийл.

Таныг эдгээрийг бодож үзээсэй гэж би хүсэж байна...   

Өөрөө харьцуулаад үз. Библийн заалтаас дор хаяж нэгийг нь амьдралдаа хэрэгжүүлээд үз. Энэ нь таны хайж байсан аз жаргал, сэтгэл ханамжийг авчрах эсэхийг хар.

Related Posts

bottom of page