Бурханы зөвт байдал дотор алхахын тулд би юу хийх ёстой вэ?Хэрэв та энэ асуултыг асууж байгаа бол Бурханы зөвт байдал дотор алхах эхний алхмаа аль хэдийн хийсэн байна. Иаков 4:8–10-д "Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно. Нүгэлт та нар гараа цэвэрлэ. Хоёр санаат та нар зүрхээ ариусга. Шанал, гашууд, уйл. Инээд чинь гашуудал болог. Баяр хөөр чинь уйтгар гуниг болог. Эзэний өмнө өөрсдийгөө даруу болго. Тэгвэл Тэр та нарыг өргөмжлөх болно." (АБ2013). Зөвт байхын тулд танд Бурхан хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдаг. Олон хүн үүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй (Матай 7:13). Гэсэн хэдий ч Бурханы хүсэлд даруугаар захирагдах нь Түүнтэй хамт зөвт байдал дотор алхах цорын ганц арга зам юм.Есүст итгэАгуу Хүчит Бурханд даруугаар захирагдах гэдэг нь хүний дүрээр ирсэн Бурхан болох Есүс Христэд итгэх итгэл юм. Ром 3:21–24-т "Харин эдүгээ Бурханы зөв нь хуулиас ангид илчлэгдэв. Үүнийг хууль ба эш үзүүлэгчид гэрчилсэн юм. Есүс Христэд итгэх итгэлээр Бурханы зөв нь итгэгч бүхэнд байна. Ялгаварлал байхгүй. Бүгд нүгэл үйлдсэн тул Бурханы алдар сууд хүрдэггүй авч Христ Есүсийн золилтоор дамжин Бурханы нигүүлслээр үнэгүй зөвтгөгджээ." Есүс биднийг зөвт нэгэн болгож, хэрхэн зөв амьдрахыг бидэнд үлгэрлэн харуулсан. Есүс бол Бурхан хүн төрөлхтөнтэй харилцахын тулд сонгосон арга зам нь юм. Үүний зэрэгцээ Есүсийн энэ дэлхий дээрх амьдрал бол Бурханы зөвт байдал юм. Тиймээс, хэрэв бид Бурханы зөвт байдал дотор алхахыг хүсч байвал өөрсдийн итгэлээ Есүс болон Түүний сургааль руу эргүүлэх нь утга учиртай юм.Есүст итгэнэ гэдэг нь бид Түүнд итгэж, Түүнээс суралцана гэсэн үг. Нэгэн удаа, Есүсийн үед амьдарч байсан эш үзүүлэгч Иохан Баптист хүртэл итгэлгүй байдлаа илэрхийлж байсан. "Есүс хариуд нь тэдэнд— Явж, үзсэн дуулснаа Иоханд хэл. Сохор нь хараа орж, суунги нь алхаж, уямантай нь цэвэршиж, дүлий нь сонсож, үхэгсэд нь амилж, ядууст сайнмэдээ тунхаглагдаж байна.” (Матай 11:4–5). Яг ийм нөхцөлд Есүс цааш нь хэлэхдээ, “Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая. Буулгыг минь өөрсөд дээрээ ав. Надаас сур. Би дөлгөөн, зүрхэндээ даруу. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Буулга минь аятай, ачаа минь хөнгөн гэв.” (Матай 11:28–30). Хэрэв бид Бурханы зөвт байдал дотор алхахыг хүсч байвал Есүс дээр төвлөрөх хэрэгтэй. Амьдралд хэцүү зүйл тохиолдоход ч бид Түүнээс тайтгарал, чиглүүлэгийг хайдаг. Тэр бол энэ дэлхий дээрх хамгийн агуу эмч байсан бөгөөд одоо ч гэсэн Тэр бидний сүнсний агуу эмч юм.Есүст итгэх итгэл нь биднээс Түүний үхлээс амилсан гэдэгт итгэхийг шаарддаг. Есүсийг үхэгсдээс амилсан гэсэн мэдээ хүмүүсийн дунд тарж эхлэхэд Түүний ойр дотны олон дагалдагчид итгэхээс татгалзав. Тэгээд Тэр эцэст нь дагалдагч нарынхаа дунд нэгэн зэрэг үзэгдэхдээ хатуу зүрхтэй, итгэлгүйгийнх нь төлөө зэмлэсэн (Марк 16:14). Тэр шавь нарынхаа нэгэнд хандан “Чи Намайг харсан учраас итгэв үү? Хараагүй атлаа итгэсэн нь ерөөлтэй еэ! гэжээ.” (Иохан 20:29). Есүсийн дахин амилсанд итгэх итгэл бол бидний итгэлийн үндэс юм. Учир нь Тэр дахин ирэхдээ биднийг үхэгсдээс амилуулна гэж амласан. 1 Тесалоник 4:13–14-т “Ах дүү нар аа, нойрсогчдын талаар та нар эс мэдэхийг бид хүсэхгүй байна. Эс бөгөөс та нар найдваргүйчүүдийн адил гашуудах вий. Учир нь бид Есүс үхсэн бөгөөд амилсанд итгэдэг агаад Есүсээр нойрсогсдыг Бурхан Түүний хамт тийнхүү авчирна. " Энэ дэлхийн эцсийн өдөр Есүс эргэн ирж, Түүнд итгэлтэй байсан хүмүүсийг үхэгсдээс амилуулна (1 Тес 4:16). Эдгээр итгэгчид бүгд Түүнтэй хамт Бурханы диваажинд үүрд мөнх амьдрах болно (Илчлэлт 2:7). Есүсийн дахин амилалтад итгэх нь Христэд итгэгчдийн энэ дэлхий дээрх амьдрал болон түүний дараах амьдралд нь үүрд мөнхөд жинхэнэ найдвар, шагнал болж хувирдаг.Гэсэн хэдий ч бидний Есүст итгэх итгэл нь эдгээр баримтуудыг ойлгож, хүлээн зөвшөөрөхөөс ч илүү чухал гэдгийг бид мэдэх ёстой. Иохан 8-д Есүс өөрт нь итгэсэн хүмүүст хандаж хэлж байсан (8:31). Гэсэн хэдий ч Есүс тэдгээр итгэгчдийг нүглийн боол хэмээн нэрлэхэд тэд маш хурдан хандлагаа өөрчилж, Түүнтэй маргаж эхэлсэн (8:33). Есүс Өөрийгөө махан биеэр ирсэн Бурхан гэдгийг гэрчилэн хэлэхэд тэд Түүнийг алахаар чулуу шүүрч авцгаав (8:59). Итгэгчдийн ийнхүү өөрчлөгдөж байгаа нь амлалтгүйгээр Есүст итгэх нь хоосон итгэлийг бий болгож болдгыг харуулж байна. Зарим хүмүүс Есүсээс сайн сайхан зүйлсийг хүлээн авахыг хүсдэг хэдий ч амьдралдаа Түүний чиглүүлэгийг даруугаар хүлээж авахыг хүсдэггүй. Есүс гэм нүгэлдээ үлдэх хүсэлтэй дагалдагчдыг хүлээж авдаггүй. Бид Түүнд бидний багш гэдгээр нь дуулгавартай байх ёстой. Бид Түүний төлөө амиа өгөхөд бэлэн байх ёстой (Марк 8:32–34). Бусдын доог тохуутай тулгарах үед бид Түүнд итгэх итгэлээ бусдад илэн далангүй хүлээн зөвшөөрч, Түүний нэрийг олны өмнө магтахад бэлэн байх ёстой (Матай 10:28–33; Иохан 12:42). Бурханы биднээс шаарддаг итгэл нь Есүс болон Түүний сургаалд насан туршдаа үнэнч байхаас илүүтэй зүйл юм. Бурхантай хамт зөвт байдал дотор алхах нь бидний бүх бодол санаа, үйлдэлд шингэсэн гүн гүнзгий итгэлийг агуулдаг бөгөөд энэ нь бидний царайнаас бялхан харагддаг. Амьдралын шинэ хэв маяг нь Христ итгэлийг тусган харуулдаг.Бодол санаагаа өөрчил (гэмшил)Бурханы зөвт байдал дотор алхах нь бид үргэлж төгс байна гэсэн үг биш юм. Харин бид хичээх болно гэсэн үг юм. Бурханы хүлээлтийн дагуу амьдрахын тулд өөрийгөө зориулахгүйгээр бид зөв шударга байж чадахгүй. Үйлс 17:30–31-д “Иймээс ч Өөрийг нь эс харсан балар үеийг Бурхан харалгүй өнгөрөөсөн. Харин эдүгээ хаа сайгүй хүн бүхэн гэмших ёстойг хүмүүст Тэрээр тушааж байна. Өөрийнхөө томилсон нэгэн Хүнээр дамжуулж ертөнцийг шударгаар шүүх өдрөө Тэр тогтоосон агаад Түүнийг үхэгсдээс амилуулснаар үүнийгээ бүгдэд нотолсон ажгуу гэв." "Гэмшил” гэдэг нь ”бодол санаагаа өөрчлөх” гэсэн утгатай. Энэ нь хувирал гэдэг үгтэй төстэй юм. Төөлүүр хорхой нь хүүхэлдэйн дотор хэлбэрээ өөрчилж үзэсгэлэнтэй эрвээхэй болохоос бусад тохиолдолд шинэ Христэд итгэгч нь хуучин амьдралаа булшилж, бодол санаагаа өөрчилж, Бурханд зориулсан шинэ амьдралаар Түүнтэй хамт алхахаар гарч ирнэ (Ром 6: 4; Кол 2:12). Бидний өөрчлөгдсөн бодол санаа нь бусдад анзаарагдахуйц сайн үйлдэл, шийдвэрүүдийг гаргахад хүргэдэг. Бидний гэмшилээр дамжуулан Бурханы тусламжтайгаар бидний амьдрал Есүсийг тусган харуулж эхэлнэ.Сэтгэл зүрхээ цэвэрлэ (Баптисм хүртэх)Эцэст нь бид Есүс болон Түүний ёс суртахууны сургаалд амьдралдаа хэчнээн үнэнч байсан ч, Түүний төлөө амьдралаа хэчнээн өөрчилсөн ч Бурхан бидний сэтгэлийг цэвэрлээгүй бол бид Түүний өмнө буруутай хэвээр байдгийг ойлгох ёстой. Аливаа гэм нүгэл нь биднийг Бурханы өмнө яллагдах боломжтой болгодог. Тиймээс, бид гэм нүглээ арилгах хэрэгтэй. Баптисм хүртэх буюу усанд булхах нь бидний гэм нүглийг угаахад зайлшгүй шаардлагатай хэсэг юм. 1 Петр 3:21-д "Үүний тусгал болох баптисм нь Есүс Христийн амиллаар дамжин одоо та нарыг авардаг. Баптисм нь биеийн бузрыг арилгадаг биш харин Бурханд өргөх сайн мөс чанарын төлөөх гуйлт юм." гэжээ. Библид, баптисм хүртэх гэдэг нь тухайн хүнийг Христэд итгэгч өөр хэн нэгэн хүн усанд булхуулахыг хэлдэг. Яг энэ үед шинээр Христэд итгэгчийн нүглүүд нь Есүсээр мөнхөд уучлагдсан бөгөөд одоо тэр Бурхантай зөвт дотор нөхөрлөж байна. Үйлс 2:38–39-д: "Петр тэдэнд—Гэмшигтүн, хүн бүр Есүс Христийн нэрээр баптисм хүртэцгээ. Ингэснээр та нарын нүгэл уучлагдаж бас та нар Ариун Сүнсний бэлгийг авах болно. Учир нь уг амлалт та нар болон та нарын хүүхдүүдийнх төдийгүй бас алсад байх бүгдийнх бөгөөд манай Бурхан Эзэнээр дуудагдсан болгоных билээ гэв.” Бид Есүс болон Түүний сургаалд итгэж, гэмшиж, олон нийтийн өмнө хүлээн зөвшөөрч, баптисм хүртсэнийхээ дараа тууштай байх хэрэгтэй. Магадгүй бид үргэлж төгс байдаггүй ч Есүс шиг байхыг хичээх хэрэгтэй. Бид үнэнч хэвээр байгаа цагт Бурханы өмнө зөв байх амлалтыг өгч чадна!
Хэрэв та энэ асуултыг асууж байгаа бол Бурханы зөвт байдал дотор алхах эхний алхмаа аль хэдийн хийсэн байна. Иаков 4:8–10-д "Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно. Нүгэлт та нар гараа цэвэрлэ. Хоёр санаат та нар зүрхээ ариусга. Шанал, гашууд, уйл. Инээд чинь гашуудал болог. Баяр хөөр чинь уйтгар гуниг болог. Эзэний өмнө өөрсдийгөө даруу болго. Тэгвэл Тэр та нарыг өргөмжлөх болно." (АБ2013). Зөвт байхын тулд танд Бурхан хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдаг. Олон хүн үүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй (Матай 7:13). Гэсэн хэдий ч Бурханы хүсэлд даруугаар захирагдах нь Түүнтэй хамт зөвт байдал дотор алхах цорын ганц арга зам юм.Есүст итгэАгуу Хүчит Бурханд даруугаар захирагдах гэдэг нь хүний дүрээр ирсэн Бурхан болох Есүс Христэд итгэх итгэл юм. Ром 3:21–24-т "Харин эдүгээ Бурханы зөв нь хуулиас ангид илчлэгдэв. Үүнийг хууль ба эш үзүүлэгчид гэрчилсэн юм. Есүс Христэд итгэх итгэлээр Бурханы зөв нь итгэгч бүхэнд байна. Ялгаварлал байхгүй. Бүгд нүгэл үйлдсэн тул Бурханы алдар сууд хүрдэггүй авч Христ Есүсийн золилтоор дамжин Бурханы нигүүлслээр үнэгүй зөвтгөгджээ." Есүс биднийг зөвт нэгэн болгож, хэрхэн зөв амьдрахыг бидэнд үлгэрлэн харуулсан. Есүс бол Бурхан хүн төрөлхтөнтэй харилцахын тулд сонгосон арга зам нь юм. Үүний зэрэгцээ Есүсийн энэ дэлхий дээрх амьдрал бол Бурханы зөвт байдал юм. Тиймээс, хэрэв бид Бурханы зөвт байдал дотор алхахыг хүсч байвал өөрсдийн итгэлээ Есүс болон Түүний сургааль руу эргүүлэх нь утга учиртай юм.Есүст итгэнэ гэдэг нь бид Түүнд итгэж, Түүнээс суралцана гэсэн үг. Нэгэн удаа, Есүсийн үед амьдарч байсан эш үзүүлэгч Иохан Баптист хүртэл итгэлгүй байдлаа илэрхийлж байсан. "Есүс хариуд нь тэдэнд— Явж, үзсэн дуулснаа Иоханд хэл. Сохор нь хараа орж, суунги нь алхаж, уямантай нь цэвэршиж, дүлий нь сонсож, үхэгсэд нь амилж, ядууст сайнмэдээ тунхаглагдаж байна.” (Матай 11:4–5). Яг ийм нөхцөлд Есүс цааш нь хэлэхдээ, “Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая. Буулгыг минь өөрсөд дээрээ ав. Надаас сур. Би дөлгөөн, зүрхэндээ даруу. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Буулга минь аятай, ачаа минь хөнгөн гэв.” (Матай 11:28–30). Хэрэв бид Бурханы зөвт байдал дотор алхахыг хүсч байвал Есүс дээр төвлөрөх хэрэгтэй. Амьдралд хэцүү зүйл тохиолдоход ч бид Түүнээс тайтгарал, чиглүүлэгийг хайдаг. Тэр бол энэ дэлхий дээрх хамгийн агуу эмч байсан бөгөөд одоо ч гэсэн Тэр бидний сүнсний агуу эмч юм.Есүст итгэх итгэл нь биднээс Түүний үхлээс амилсан гэдэгт итгэхийг шаарддаг. Есүсийг үхэгсдээс амилсан гэсэн мэдээ хүмүүсийн дунд тарж эхлэхэд Түүний ойр дотны олон дагалдагчид итгэхээс татгалзав. Тэгээд Тэр эцэст нь дагалдагч нарынхаа дунд нэгэн зэрэг үзэгдэхдээ хатуу зүрхтэй, итгэлгүйгийнх нь төлөө зэмлэсэн (Марк 16:14). Тэр шавь нарынхаа нэгэнд хандан “Чи Намайг харсан учраас итгэв үү? Хараагүй атлаа итгэсэн нь ерөөлтэй еэ! гэжээ.” (Иохан 20:29). Есүсийн дахин амилсанд итгэх итгэл бол бидний итгэлийн үндэс юм. Учир нь Тэр дахин ирэхдээ биднийг үхэгсдээс амилуулна гэж амласан. 1 Тесалоник 4:13–14-т “Ах дүү нар аа, нойрсогчдын талаар та нар эс мэдэхийг бид хүсэхгүй байна. Эс бөгөөс та нар найдваргүйчүүдийн адил гашуудах вий. Учир нь бид Есүс үхсэн бөгөөд амилсанд итгэдэг агаад Есүсээр нойрсогсдыг Бурхан Түүний хамт тийнхүү авчирна. " Энэ дэлхийн эцсийн өдөр Есүс эргэн ирж, Түүнд итгэлтэй байсан хүмүүсийг үхэгсдээс амилуулна (1 Тес 4:16). Эдгээр итгэгчид бүгд Түүнтэй хамт Бурханы диваажинд үүрд мөнх амьдрах болно (Илчлэлт 2:7). Есүсийн дахин амилалтад итгэх нь Христэд итгэгчдийн энэ дэлхий дээрх амьдрал болон түүний дараах амьдралд нь үүрд мөнхөд жинхэнэ найдвар, шагнал болж хувирдаг.Гэсэн хэдий ч бидний Есүст итгэх итгэл нь эдгээр баримтуудыг ойлгож, хүлээн зөвшөөрөхөөс ч илүү чухал гэдгийг бид мэдэх ёстой. Иохан 8-д Есүс өөрт нь итгэсэн хүмүүст хандаж хэлж байсан (8:31). Гэсэн хэдий ч Есүс тэдгээр итгэгчдийг нүглийн боол хэмээн нэрлэхэд тэд маш хурдан хандлагаа өөрчилж, Түүнтэй маргаж эхэлсэн (8:33). Есүс Өөрийгөө махан биеэр ирсэн Бурхан гэдгийг гэрчилэн хэлэхэд тэд Түүнийг алахаар чулуу шүүрч авцгаав (8:59). Итгэгчдийн ийнхүү өөрчлөгдөж байгаа нь амлалтгүйгээр Есүст итгэх нь хоосон итгэлийг бий болгож болдгыг харуулж байна. Зарим хүмүүс Есүсээс сайн сайхан зүйлсийг хүлээн авахыг хүсдэг хэдий ч амьдралдаа Түүний чиглүүлэгийг даруугаар хүлээж авахыг хүсдэггүй. Есүс гэм нүгэлдээ үлдэх хүсэлтэй дагалдагчдыг хүлээж авдаггүй. Бид Түүнд бидний багш гэдгээр нь дуулгавартай байх ёстой. Бид Түүний төлөө амиа өгөхөд бэлэн байх ёстой (Марк 8:32–34). Бусдын доог тохуутай тулгарах үед бид Түүнд итгэх итгэлээ бусдад илэн далангүй хүлээн зөвшөөрч, Түүний нэрийг олны өмнө магтахад бэлэн байх ёстой (Матай 10:28–33; Иохан 12:42). Бурханы биднээс шаарддаг итгэл нь Есүс болон Түүний сургаалд насан туршдаа үнэнч байхаас илүүтэй зүйл юм. Бурхантай хамт зөвт байдал дотор алхах нь бидний бүх бодол санаа, үйлдэлд шингэсэн гүн гүнзгий итгэлийг агуулдаг бөгөөд энэ нь бидний царайнаас бялхан харагддаг. Амьдралын шинэ хэв маяг нь Христ итгэлийг тусган харуулдаг.Бодол санаагаа өөрчил (гэмшил)Бурханы зөвт байдал дотор алхах нь бид үргэлж төгс байна гэсэн үг биш юм. Харин бид хичээх болно гэсэн үг юм. Бурханы хүлээлтийн дагуу амьдрахын тулд өөрийгөө зориулахгүйгээр бид зөв шударга байж чадахгүй. Үйлс 17:30–31-д “Иймээс ч Өөрийг нь эс харсан балар үеийг Бурхан харалгүй өнгөрөөсөн. Харин эдүгээ хаа сайгүй хүн бүхэн гэмших ёстойг хүмүүст Тэрээр тушааж байна. Өөрийнхөө томилсон нэгэн Хүнээр дамжуулж ертөнцийг шударгаар шүүх өдрөө Тэр тогтоосон агаад Түүнийг үхэгсдээс амилуулснаар үүнийгээ бүгдэд нотолсон ажгуу гэв." "Гэмшил” гэдэг нь ”бодол санаагаа өөрчлөх” гэсэн утгатай. Энэ нь хувирал гэдэг үгтэй төстэй юм. Төөлүүр хорхой нь хүүхэлдэйн дотор хэлбэрээ өөрчилж үзэсгэлэнтэй эрвээхэй болохоос бусад тохиолдолд шинэ Христэд итгэгч нь хуучин амьдралаа булшилж, бодол санаагаа өөрчилж, Бурханд зориулсан шинэ амьдралаар Түүнтэй хамт алхахаар гарч ирнэ (Ром 6: 4; Кол 2:12). Бидний өөрчлөгдсөн бодол санаа нь бусдад анзаарагдахуйц сайн үйлдэл, шийдвэрүүдийг гаргахад хүргэдэг. Бидний гэмшилээр дамжуулан Бурханы тусламжтайгаар бидний амьдрал Есүсийг тусган харуулж эхэлнэ.Сэтгэл зүрхээ цэвэрлэ (Баптисм хүртэх)Эцэст нь бид Есүс болон Түүний ёс суртахууны сургаалд амьдралдаа хэчнээн үнэнч байсан ч, Түүний төлөө амьдралаа хэчнээн өөрчилсөн ч Бурхан бидний сэтгэлийг цэвэрлээгүй бол бид Түүний өмнө буруутай хэвээр байдгийг ойлгох ёстой. Аливаа гэм нүгэл нь биднийг Бурханы өмнө яллагдах боломжтой болгодог. Тиймээс, бид гэм нүглээ арилгах хэрэгтэй. Баптисм хүртэх буюу усанд булхах нь бидний гэм нүглийг угаахад зайлшгүй шаардлагатай хэсэг юм. 1 Петр 3:21-д "Үүний тусгал болох баптисм нь Есүс Христийн амиллаар дамжин одоо та нарыг авардаг. Баптисм нь биеийн бузрыг арилгадаг биш харин Бурханд өргөх сайн мөс чанарын төлөөх гуйлт юм." гэжээ. Библид, баптисм хүртэх гэдэг нь тухайн хүнийг Христэд итгэгч өөр хэн нэгэн хүн усанд булхуулахыг хэлдэг. Яг энэ үед шинээр Христэд итгэгчийн нүглүүд нь Есүсээр мөнхөд уучлагдсан бөгөөд одоо тэр Бурхантай зөвт дотор нөхөрлөж байна. Үйлс 2:38–39-д: "Петр тэдэнд—Гэмшигтүн, хүн бүр Есүс Христийн нэрээр баптисм хүртэцгээ. Ингэснээр та нарын нүгэл уучлагдаж бас та нар Ариун Сүнсний бэлгийг авах болно. Учир нь уг амлалт та нар болон та нарын хүүхдүүдийнх төдийгүй бас алсад байх бүгдийнх бөгөөд манай Бурхан Эзэнээр дуудагдсан болгоных билээ гэв.” Бид Есүс болон Түүний сургаалд итгэж, гэмшиж, олон нийтийн өмнө хүлээн зөвшөөрч, баптисм хүртсэнийхээ дараа тууштай байх хэрэгтэй. Магадгүй бид үргэлж төгс байдаггүй ч Есүс шиг байхыг хичээх хэрэгтэй. Бид үнэнч хэвээр байгаа цагт Бурханы өмнө зөв байх амлалтыг өгч чадна!